Махны үнэ өсжээ


Үндэсний статистикийн хорооноос хүнсний нэрийн гол бараа, бүтээгдэхүүний үнийн талаар статистикийг гаргажээ. 2026 оны хоёрдугаар сарын 02-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн хүнсний барааны дундаж үнэ өмнөх сараас 2.1 хувь, харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар нэмэгдсэн байна. Хамгийн их өсөлттэй хүнсний бүтээгдэхүүн нь мах байна. Тухайлбал, хонины мах, үхрийн мах, адууны махны үнэ өмнөх сарын дунджаас 3-4 хувиар өсжээ. Харин гурил, талх, будаа зэрэг өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй байна. Хүнсний ногооны хувьд луувангийн үнэ өссөн ч байцаа, хүрэн манжингийн үнэ буурсан үзүүлэлт гарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *