МУГТ Б.Цэвээндаш 1600 км-ийн ганцаарчилсан гүйлтээ эхлүүллээ


МУГТ, ОУХМ, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш “Ice Marathon 2026” хэт холын ганцаарчилсан гүйлт хийхээр өнөөдөр /2026.02.05/ Сүхбаатарын талбайгаас гарлаа. Түүний хувьд Улаанбаатар-Бээжин-Тяньжин чиглэлд нийтдээ 1600 км замыг гүйж туулах юм.

Тэрбээр энэхүү гүйлтийг хийхээр 2023 оноос хойш дасгал сургуулилт хийж эхэлсэн бөгөөд үйлтэд зориулан өөрийн бие махбод, сэтгэл зүйдээ онцгой анхаарч бэлдсэн гэдгээ илэрхийлэв. Мөн энэхүү гүйлтийг дэмжин “ШШГЕГ”, “Этүгэн Их Сургууль”, “Төгс Авто Сервис”, “Хэт холын марафон гүйлтийн холбоо”, “Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо”, “Ахмад мастеруудын холбоо”, “Эрүүл Монгол Клуб” хамтран ажиллаж байгаа ба түүний багш дасгалжуулагчаар хэт холын гүйлтийн тамирчин, ОУХМ Б.Вандан-Очир ажиллаж байгаа юм.

Уг гүйлтийн гол зорилго бол эх дэлхий байгалиа хайрлах, мод тарих, бүх насны хүнд “Эрүүл зөв амьдрах”-ын утга учрыг таниулах юм. Б.Цэвээндаш хэлэхдээ, “Төрөхөөсөө л тусгай гүйдэг хүн гэж үгүй. Өөрөө хүсээд хичээвэл хүн бүр л гүйж чаддаг. Тиймээс Монголчууд минь энэ их утаа тортог, бухимдал түгжрэлд эрүүл мэнддээ анхаараасай” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *