Нэг өдөрт 24 залилах гэмт хэрэг гарчээ


Цагдаагийн байгууллага нэг өдөрт 24 залилах гэмт хэргийг бүртгэжээ. Дээрх 24 гэмт хэргийн 5 нь эзэнтэй, 19 эзэн хэрэг байх бөгөөд нийт хохирлын хэмжээ 115 сая орчим төгрөг байна.

Залилах гэмт хэрэг нь аливаа баяр ёслолтой уялдуулан нэмэгддэг гэдгийг цагдаагийн байгууллагаас оноцлж буй. Тухайлбал, Өндөр настнуудыг залилах нь элбэг байдаг байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь  хусдаг сугалааны хонжвор, телеграмм даалгавар биелүүлэх, үнэт чулуу худалдан борлуулах, виз мэдүүлэг, орон сууц худалдах, түрээслэх, цахимаар бараа бүтээгдэхүүн захиалах зэрэг нэрээр үйлдэгддэг аж.

Хоёрдугаар сарын 4-нд бүртгэсэн залилах гэмт хэргүүдээс үзэхэд, 

  • “Өөрийн данснаасаа мөнгөө залилууллаа” гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “Б” нь Монгол саятан, Алтан аз, Хааны баялаг, Ичиган лоттерей гэх хусдаг сугалааны лайвт оролцож, 42 удаагийн гүйлгээгээр 19.648.000 төгрөг;
  • “Газар зарна гэх зарын дагуу холбогдож залилуулаа” гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 56 настай, эмэгтэй, “Ө” нь фейсбүүк дэх хуурамч зар, мэдээллийн дагуу холбогдож, 15 сая төгрөгөө залилуулсан байна.
  • “Яаралтай хүүтэй мөнгө зээлээч гэх зурвасын дагуу холбогдож, залилуулаа” гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 44 настай, эрэгтэй “О” нь бусдын хакердуулсан хаягаас ирүүлсэн зурвасын дагуу 3 сая төгрөг шилжүүлж, залилуусан байна.
  • Иймд иргэдийг цахим орчин дахь зар мэдээллийг сайтар судлах, мөнгө, санхүүтэй холбоотой зурвас мэдээллийг нягтлах, хусдаг сугалаа зэрэг хуурамч дамжуулалтад итгэхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас санууллаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *