Ардын жүжигчин Э.Амартүвшинд өнөөдөр Ерөнхий сайд нэрэмжит шагналаа гардууллаа. Дэлхийн шилдэг баритон, ардын жүжигчин өнөөдөр эх орондоо ирсэн юм. Тэрээр сар шинийн баярыг эх орондоо угтах төлөвлөгөөтэй байна. Уг шагналыг Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журмын дагуу олгодог. Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа юм.
Э.Амартүвшин Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа маргааш тоглогдох Ж.Вердийн алдартай бүтээл “Травиата” дуурийн гол дүрд дуулна. Тэрээр өмнө нь 2 жилийн өмнө Макбет дуурьд дуулж байсан билээ.
Э.Амартүвшин Монголд ирэхийнхээ өмнө Лондонгийн алдартай “Рояал опера хаус” театрт “Травиата” дуурийг 6 удаа дуулсан байна. Жирийн малчны хотноос дэлхийн дуурийн урлагийн од болтлоо гялалзаж яваа Э.Амартүвшингийн хувьд монголд сонгодог урлагийг хөгжүүлэхийн тулд үзэгчдээ бэлтгэх нь илүү чухал гэдгийг онцолсон юм.

Энхбатын Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад ажиллаж байна. Тэрээр дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж яваа дэлхийн шилдэг баритон юм.
Энхбатын Амартүвшин олон улсын уралдаан, тэмцээнүүдэд гаргасан амжилт:
- 2011 – “Baikal” Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Улан-Үдэ, ОХУ) 1-р байр
- 2011 – XIV Чайковскийн олон улсын уралдаан (Санкт-Петербург) 2-р байр, үзэгчдийн нэрэмжит шагнал
- 2012 – Placido Domingo “Operalia”олон улсын дуурийн дуулаачдын уралдаан (Бээжин, Хятад) 1-р байр
- 2013 – 50 дахь “Francisco Viñas” олон улсын уралдаан (Барселона) 2-р байр
- Орос хөгжмийн шилдэг дуучин, Sabadell Опера найзуудын тусгай шагнал
- 2015 – BBC Cardiff Singer of the World Үзэгчдийн нэрэмжит шагнал
- 2016 – Seoul International Competition 3-р байр
- 2018 онд ОХУ-ын Большой театрын “Bravo” шагнал
- 2020 болон 2023 онд Италийн Arena di Verona Festival-аас олгодог “Opera Oscar” – Шилдэг баритоншагналыг хоёр удаа хүртсэн.
- 2024 онд дэлхийн агуу баритон “Ettore Bastianini”-д нэрэмжит “Trofeo di Bronzo” шагналыг хүртсэн.Энэхүү шагналаар дэлхийн алдартай
- дөрвөн баритон шагнагдаж байсан бол тав дахь нь Э.Амартүвшин болсон.
- 2025 онд Rome Opera Star Award “Best Baritone” шагнал хүртсэн.
