Дотоод хэргийн их сургуулийн 4 сонсогч өчигдөр нийтийн тээврийн автобусанд орхисон байсан цүнхтэй нөүтбүүкийг олж, жолоочид хүлээлгэн өгсөн. Ийнхүү өнөөдөр цахим орчинд иргэний талархлын бичлэг цацагдсан. Тэгвэл сонсогч нар ямар сэтгэгдэлтэй байгаа талаар ярилцлаа.
Тэдний хувьд Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлагч мэргэжил, боловсролын сургуулийн, Цагдаа мэргэжил олгох 2106-р дамжааны сонсогчид юм. Гэртээ харихаар автобусанд суух үедээ иргэний үлдээсэн цүнхтэй нөүтбүүкийг харж, сонсогч А.Галбадрах жолоочид хүлээлгэн өгсөн байна. Сонсогч нарын хувьд иргэн хүнийхээ үүргийг биелүүлсэн төдийгүй бусдыг ч мөн хүмүүсийн алдсан гээсэн зүйлийг олсон бол хариуцаж буй хүнд нь болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч байхыг уриаллаа.
Видео ярилцлагыг үзэх: https://www.facebook.com/share/v/188vv7PVr9/
