“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ -аас зорчигчдын автобусанд гээсэн зүйлсийн зургийг нийтэлжээ. Автобуснууд камержсанаар иргэд автобусанд үлдээсэн зүйлийг жолоочид хүлээлгэн өгдөг эерэг хандлагатай болжээ.


Хэрэв иргэн та “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын (3-000) дугаартай автобусанд эд зүйлсээ гээсэн тохиолдолд 86032244 дугаарт залгаж асуухыг зөвлөлөө. Харин бусад чиглэлийн автобусанд сууж, буух үедээ эд зүйлсээ хаясан тохиолдолд 7004 4040 дугаарт холбогдох юм.
