Өдгөө 38 настай Карим Бензема өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын лигийн “Аль Иттихад” клубтэй гэрээгээ сунгах тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас багтаа тоглохгүй гэж мэдэгдсэн. Энэ нь хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарьж байв. Харин даваа гарагт “Аль Хилал” клуб түүнийг эгнээндээ нэгтгэснээр Карим Бензема лиг дотроо буурь сэлгэсэн юм.
Өнгөрсөн шөнө “Аль Хилал”-“Аль Ухдуд” багийн хооронд болсон тоглолтод Карим Бензема дебут тоглолтоо хийхдээ хэт трик толилуулан, гялалзжээ. “Аль Хилал” клуб уг тоглолтод “Аль Ухдуд” клубийг 6:0 харьцаагаар талбайд нь бут ниргэсэн байна.
Бенземагийн нэгдсэн “Аль Хилал” клуб Саудын Арабын лигийн хүснэгтийг 50 оноотойгоор тэргүүлж байна. Харин Роналдогийн тоглож буй “Аль Насср” клуб 46 оноотойгоор хүснэгтийн 3-т бичигдэж байна.

