Робин Гүүд шиг хувцасласан этгээдүүд дэлгүүр тонож, хулгайлсан хүнсээ гудамжинд хаяжээ


Канадын Монтреал хотод 2-р сарын 3-нд Робин Гүүд шиг хувцасласан этгээдүүд дэлгүүр тонож, хулгайлсан хүнсээ гудамжинд ил хаях замаар хүнсний үнийн өсөлтийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлжээ. Тус этгээдүүд өнгөрсөн 12-р сард мөн тус хотод Санта шиг хувцаслан, дэлгүүрээс хүнс хулгайлж, гудамжинд хаясан бүлгийн гишүүд мөн байв.

Тус идэвхтнүүдийн бүлэг өөрсдийгөө “Robins des Ruelles” (Хөндийн робингууд) гэж нэрлэсэн байна. Уг бүлгийн Робин Гүүд шиг хувцасласан 60 орчим гишүүн Монтреал хотын “Rachelle Béry” хүнсний дэлгүүрээс их хэмжээний хүнс хулгайлж, өөрсдийнхөө хэлснээр “Хотын нийгэмлэгийн хөргөгчнүүдэд аваачиж хийсэн” гэж мэдэгджээ. Үүнийгээ тэд “Хүнсний инфляцын өсөлтөд эсэргүүцэл үзүүлж буй үйлдэл” гэж тайлбарлав.

Канад улсад 2024 оны 11-р сараас 2025 оны 11-р сарын хооронд хүнсний үнээс үүдэлтэй инфляц 4.7%-иар өссөн нь нийт инфляцаас 2 дахин их байв. “Хөндийн робингууд” бүлгийн нэгэн гишүүн “Бид салж унатлаа ажиллаж байж, ашиг хонжоо хайсан энэ супермаркетуудаас чадан ядан хоол хүнс авч байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *