“Улсын аварга малчин”-д олгодог шагналыг малчдын бодит хэрэгцээ, амьдралын нөхцөлд нийцүүлэх зорилгоор дараах сонголттой, багц хэлбэрээр олгодог болжээ. Үүнд:
• Улаан халзтай гэр
• “Старлинк” интернэт, сэргээгдэх эрчим хүчний иж бүрдэл
• Бохир цэвэрлэх байгууламжийн иж бүрдэл
• Сайн үүлдрийн эцэг мал
• Малын битүү, зөөврийн хашаа
Шагналын багцыг тодорхойлохдоо аварга малчдаас санал хүсэлтийг нь авч, сонгосон багцыг нь гардуулж өгөхөөр болсон байна. Харин гэрээс өөр багц сонгосон малчдад улаан халзтай бүрээсийг нь олгох аж.
