Саудын Араб улсын Аль-Кассим хотод засмал замын дугуйн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 5-11-д болж байна. Өнөөдөр тэмцээний U23 насныхны ганцаарчилсан гараатай 24.6 км-ын зайн уралдаанд 17 тамирчин өрсөлдөхөд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Х.Тэмүүлэн мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээний бөөн гараатай уралдаанд аман үзүүдэж байсан бөгөөд U23 насныхны Азийн АШТ-ээс Монголын баг тамирчдын дөрөв дэх медалийг хүртэж байна. 2016 онд Б.Марал-Эрдэнэ алт, 2018 онд С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж байсан бол Х.Тэмүүлэн хоёр жил дараалан мөнгөн медаль хүртэж буй.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлага дор дөрвөн насны ангилалд нийт 23 тамирчин уралдаж байна.
