Улаанбурхан өвчний нэн хүнд тохиолдол 1, хүнд тохиолдол 7 байна


Өнгөрсөн бямба гарагт Улаанбурхан өвчний хүндрэлээс болж 1 иргэн нас барсан бол одоогийн байдлаар нэн хүнд өвчтөн 1, хүнд өвчтөн 7 байгааг ХӨСҮТ-ээс мэдэгдсэн байна. Уг өвчнөөс болж 87 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 47 нь нийслэлд байгаа юм.

Улаанбурхан өвчний тархалт ахин нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор орон даяар 10-15 насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажил өрнөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *