АНУ-ын поп дуучин Бритни Спирс бүх дууныхаа каталогийн эрхийг $200 саяар заржээ. Өдгөө 44 настай Бритни Спирс бүх дууныхаа каталогийн эрхийг бие даасан хөгжим хэвлэн нийтлэгч “Primary Wave” компанид 2025 оны 12-р сарын 30-нд $200 саяар зарсан гэж эх сурвалжууд мэдээллээ.
Бритни Спирс “Baby One More Time”, “Oops!… I Did It Again”, “Toxic” болон “Gimme More” зэрэг хит дуугаараа олонд танигдсан. Тэр карьерынхаа оргил үед “Попын хатан хаан” хэмээн өргөмжлөгддөг байв.
Энэхүү гэрээний хүрээнд “Primary Wave” компани Бритни Спирсийн бүтээсэн бүх дууны зохиогчийн болон хэвлэн нийтлэх эрхийг эзэмших болсон байна. Энэ талаар “Primary Wave” компани болон Бритни Спирс өгөхөөс татгалзсан байна.
2024 оны 1-р сард Бритни Спирс “Хөгжмийн салбарт хэзээ ч буцаж ирэхгүй” хэмээн зарлаж байв. Тэрбээр хамгийн сүүлд 2022 онд Элтэн Жонтой хамтарч дуу цацсанаас хойш нэмж дуу гаргаагүй. Бүх дууныхаа каталогийн эрхийг зарсан нь түүнийг хөгжмийн салбарт хэзээ ч эргэж ирэхгүйгээр бүрмөсөн зодог тайлж буй дохио байж болзошгүй.
Бритни Спирсийн дуунуудын эрхийг худалдаж авсан “Primary Wave” компани мөн Notorious BIG, Prince болон Whitney Houston зэрэг алдартай уран бүтээлчдийн дууны эрхийг эзэмшдэг аж. Мөн сүүлд Bruce Springsteen, Justin Bieber, Justin Timberlake болон Shakira зэрэг алдартай уран бүтээлчид дууныхаа каталогийн эрхийг тус компанид зарсан байна.
Эх сурвалж: BBC
