Д.Мөнх-Эрдэнэ: 19,2 км авто замыг дур мэдэн ашигласан “Смарт эко транс” ХХК-д хариуцлага тооцно


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотой мэдээллийг холбогдох сайд нар өгч байна. Энэ үеэр ХЗДХ-ийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Засгийн газрын тогтоолоор ажиллаж байсан “Смарт эко транс” компани хууль зөрчсөн. Анхны зорилго бол жолоочгүй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэх байсан бол одоо жолоочтой, жолоочгүй хамаагүй нүүрс тээвэрлэж байна. Нийтдээ 2023 оноос хойш 15,6 сая тонн нүүрс тээвэрлэсэн. Үүний 7,1 сая тонн нүүрсийг жолоочгүй тээврийн хэрэгслээр, 8,5 сая тонныг Засгийн газрын тогтоолын дагуу жолоочтой тээврийн хэрэгслээр гаргасан. Мөн 19,2 км авто замыг дур мэдэн, хууль зөрчиж, төрийн өмчийн замыг ашиглан их хэмжээний ашиг олж байгаа. Түүнчлэн нүүрс тээвэрлэх терминал гэдэг агуулгаар зөвшөөрөлгүй буюу газар ашиглах эрх олгоогүй байхад ашиглаж, үйл ажиллагаа эрхэлсэн байна. Үүнийг хуулийн байгууллага нарийвчлан тогтоож, шалгана” гэх мэдээллийг өглөө.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *