Сургуулийн бүх орлогыг хувийн дансаар авч, дураараа зарцуулдаг захирлыг шалгаж байна


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны 2 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 996 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 495 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоо 501 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 5 нэр дэвшигчийн талаар түүнийг томилох эрх бүхий албан тушаалтанд нь мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 109 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

“Төрийн өмчийг хувийн мэтээр үзэж, албан тушаал, орон тоог дураараа хольж, солих, эрх мэдлээ ашиглан ажилтнуудаа дарамтлах, сургуулийн бүх орлогыг нярвын хувийн дансаар оруулж, хяналтгүй зарцуулах зэрэг маш олон ноцтой зөрчлүүдийг шалгаж өгнө үү” гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулан, холбогдох хууль тогтоомж зөрчсөнийг тогтоож, сургуулийн орлогыг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Үл хөдлөх хөрөнгө худалдан авсан орлогын эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 33.1.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад албан бичиг хүргүүлэв.

2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 36.535 нийтийн албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн гаргасан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *