Эрүүл мэндийн байгууллагуудад 156,2 тэрбум төгрөгийг ЭМД сангаас шилжүүллээ


ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын 2026 оны хоёрдугаар сарын урьдчилгаа болон өмнөх оны өглөг 156,2 тэрбум төгрөгийг гэрээт байгууллагуудад шилжүүллээ.

Тодруулбал;

Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хоёрдугаар сарын нэг иргэний санхүүжилтийн 80 хувь болох 29,4 тэрбум төгрөг,

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хоёрдугаар сарын урьдчилгаа санхүүжилтээр 78,6 тэрбум төгрөг,

Өмнөх оны өглөгөөс лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад 32,5 тэрбум төгрөг,

Эмийн сангуудад өмнөх оны өглөгт 15,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *