“Манай зогсоол Танд нээлттэй” уриалгад 34 байгууллага нэгджээ


Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн золголт хийх ёс, уламжлал Монгол орны өнцөг булан бүрд өргөн хэмжээнд зохион байгуулагддаг. Дээрх өдрүүдэд хүн амын нягтаршлаас хамааран, нийслэл хотын тодорхой бүсүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний эрчим буурдаг.

Үүнтэй холбоотойгоор иргэд, байгууллагаас “Манай зогсоол Танд нээлттэй” уриалгыг дэвшүүлэн, өөрсдийн эзэмшлийн талбай, зогсоолыг золголт хийж буй иргэдэд түр хугацаанд нээлттэй ашиглуулах санаачилга гаргаад байгаа нь цахим орчинд олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Өнөөдрийн байдлаар бүх шатны төрийн байгууллага болон Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл зэрэг хувийн хэвшлийн 34 байгууллага баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн уриалгыг дэмжин оролцохоо илэрхийлээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *