Сар шинийн баяраар цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа тул аюулгүй байдлаа сайтар хангаж холын замд гарахыг санууллаа. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2026 он гарсаар төөрсөн сураггүй болсон 15, цасанд суусан 19 дуудлагыг бүртгэж 43 иргэний амь насыг авран хамгаалжээ. Өмнөх онтой харьцуулахад төөрсөн сураггүй болсон дуудлага 15.4, цасанд суусан дуудлага 11.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тиймээс сар шинийн баяр, амралтын өдрүүдээр хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул цаг газрын мэдээллийг тогтмол авч дулаан хувцаслаж, автомашиныхаа бүрэн бүтэн байдлын хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг санууллаа.
