Үнэт цаас зарахад авдаг үйлчилгээний хөлсийг 50-100% буурууллаа


Санхүүгийн зохицуулах хороо хувьцаанаас бусад үнэт цаасны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 100 хувиар, арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авдаг хөлсийг 50 хувиар, мөн үнэт цаасны арилжаа эрхлэх этгээдүүдийн шимтгэлийн орлогоос тооцон авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 50 хувиар буурууллаа. Үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн хувьцааны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авах зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2027–2030 онд түр чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Энэхүү шийдвэрийн хүрээнд үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болох арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, клирингийн болон бусад зохицуулалттай этгээдүүдийн шимтгэл, хураамж шат дараатайгаар буурч, зах зээлийн үйл ажиллагааны үр ашиг, хүртээмжийг дээшлүүлэх боломж бодитоор нэмэгдэж байна.

Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлд оролцогчдын зардал буурч, дотоодын аж ахуйн нэгжүүд үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах боломж өргөжинө. Улмаар зах зээлийн өрсөлдөх чадвар бэхжиж, хөрөнгийн зах зээлийн хөгжил эрчимжин, бодит эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих суурь нөхцөл улам баталгаажиж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *