Олон нийтийн цахим сүлжээнд 2026 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй байж болох охид нэгнийгээ хэл амаар доромжилж, улмаар бие, эрх чөлөөнд нь халдаж буй бичлэг нийтлэгдсэн. Үүнийг Баянгол дүүргийн Цагдаагийн газар шалгаж байна.
2025 оны 12-р сарын 29-нд Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 настай, эмэгтэй Ц, 17 настай, эмэгтэй Э нар нь цахимаар танилцсан 17 настай, эмэгтэй О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдаж, бичлэг хийснийг цагдагийн байгууллага тогтоожээ. Хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагад тогтоол хүргүүлсэн байна. Хохирогч уг асуудалтай холбогдуулан, тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй байсан аж.
