Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар салхи 24 метр хүрч ширүүснэ


Маргааш буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Завханы хойд болон зүүн,  Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд малчин ард иргэд, тээвэрчдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна

– Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

– Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

– Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *