Пакистаны арми өчигдөр Афганистаны хилийн ойролцоо орших цэргийн баазуудыг бөмбөгдсөний улмаас 18 хүн амиа алджээ. Пакистаны тал Пакистан-Афганистаны хилийн ойролцоо орших цэргийн 7 бааз болон нуувчуудыг онилж бөмбөгдсөн гэж мэдэгдэв. Мөн тэд сүүлийн үед Пакистанд бөмбөг дэлбэлж буй террорист халдлагуудын хариу болгож, уг халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн байна.
Пакистанд 3 долоо хоногийн өмнө амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 30 хүн амиа алдсан юм. Уг халдлагыг зохион байгуулсан хүн нь Афганистаны иргэн болох нь тогтоогдсоны дараа хоёр улсын харилцаа хурцадсан аж. Мөн өнгөрсөн бямба гарагт Пакистанд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 2 хүн амиа алдсаны 1 нь хурандаа цолтой байв.
Пакистан тус халдлагаар хилийн ойролцоо орших орон сууц болон шашны сургуулиудыг оносон гэж Афганистаны тал шүүмжилжээ.
Өнгөрсөн 10-р сард хил дээр гарсан маргааны улмаас цэргүүд хоорондоо буудалцсан. Үүний дараа тус хоёр улс гал зогсоох хэлэлцээр хийсэн ч гэлээ тэр үеэс хойш жижиг сажиг хэлбэрээр харилцан халдлага үйлдсээр байгаа аж. Тэгвэл өчигдөр Пакистаны арми Афганистан руу өргөн хэмжээний халдлага үйлдсэнээр хоёр улсын харилцаа бүр ч хурцдаад байна.
Эх сурвалж: BBC
