АНУ-ын Флорида муж дахь Доналд Трампын Мар-а-Лаго харш руу нэвтэрсэн буутай этгээд хамгаалалтын ажилтнуудад буудуулан амиа алджээ. Тухайн этгээдийг АНУ-ын Хойд Каролина мужийн Камерон хотоос гаралтай Остин Т.Мартин гэж тогтоосныг “CBS News” агентлаг уламжлав. Тухайн этгээд шотгантай, шатахуун агуулсан савтай явж байсан аж. Түүнийг Ерөнхийлөгчийн нууц албаны ажилтан буудсан байна.
Уг хэрэг 2-р сарын 22-ны ням гаргийн өглөө 06:30 цагийн үед гарсан аж. Хэрэг гарах үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон ДС хотод байжээ.

Остин Т.Мартины гэр бүл өчигдөр үүрээр түүнийг сураггүй алга болсон хэмээн Цагдаагийн газарт мэдэгдсэн байв.
Ерөнхийлөгчийн нууц албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэд Остин Т.Мартинд “Гарт байгаа зүйлсээ хая” гэж хэлсний дараа Остин шатахуунтай саваа газар тавьсан ч шотганаараа буудах гэж байгаа мэт хөдөлсөн тул түүнийг газар дээр нь буудаж зогсоосон гэжээ.
Эх сурвалж: BBC
