Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 хувьд цастай байна.
Үүнээс:
- Баян-Өлгий (Сагсайн өмнөд, Булган)
- Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан),
- Ховд (Үенч, Алтай),
- Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат),
- Говь-Алтай (Тонхил),
- Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур),
- Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Хүдэр, Зүүнбүрэн, Сүхбаатар, Жавхлант),
- Дархан-Уул (Орхон, Дархан)-д 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.39 г/см3 нягттай.

- Увс (Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд),
- Ховд (Булган),
- Завхан (Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон),
- Хөвсгөл (Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ),
- Булган (Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Сайхан, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур),
- Сэлэнгэ (Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол),
- Дархан-Уул (Шарынгол, Хонгор),
- Төв (Лүн, Заамар, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Борнуур, Эрдэнэ, Мөнгөнморьт),
- Өвөрхангай (Сант), Хэнтий (Баян-Адрага),
- Дорнод (Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байна.

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хүдэрт 31-38 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар багассан гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс мэдээллээ.
