АНУ-ын түүхэнд байгаагүй их хэмжээний цас зүүн эргээр 2-р сарын 23-ны даваа гарагт орлоо. Уг цасны улмаас 5000 нислэг цуцлагдаж, 1 сая орчим хүн цахилгаангүй болжээ. Род-Айленд, Массачусетс мужид 94 см зузаан цас орсон бол Нью-Йорк хотод 48 см зузаан цас унасан гэж АНУ-ын Үндэсний Цаг Уурын Алба мэдээллээ.
Нью-Йорк хотод хүмүүс гадуур явах бараг боломжгүй болсон тул хотын захиргаа онц байдал зарлаж, иргэдийг гадуур гаралгүй гэртээ байхыг уриалжээ. АНУ-ын зүүн эргийн 600,000 айл өрх тог цахилгаангүй болов. Энэ гамшигт Нью Жерси, Массачусетс мужийн иргэд хамгийн их өртсөн байна.
АНУ-ын зүүн эргээр орж буй их хэмжээний цасан шуурга ойрын өдрүүдэд үргэлжилж, өнөө өглөө зарим нутгаар 61 см зузаан цас орох төлөвтэй байна. Үүнээс АНУ-ын хамгийн жижиг Род-Айленд мужид хамгийн их цас оржээ. Энэ нь түүхэндээ тус мужид орсон хамгийн их цас болсон гэж орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Мөн Массачусетс мужид 300,000 хүн тог цахилгаангүй болсон гэж poweroutage.us сайт мэдээллээ. FlightAware сайтын мэдээлснээр цасан шуурганы улмаас даваа гарагт АНУ-д 5,706 нислэг цуцлагдсан байна.
Эх сурвалж: BBC
