“Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан одоогоос 8 сарын өмнө бусадтай бүлэглэн, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан. Түүнд холбогдох хэргийг энэ оны 1 дүгээр сарын 30-нд анхан шатны шүүх хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 11.4-т заасан зүйл ангиар шийтгэж, 8 сар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэсэн. Гэвч шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дараа Б.Амарсайхан бусдыг өдөөн турхирч, дахин зодоон үүсгэсэн талаар иргэн Сүмбээ олон нийтийн сүлжээнд мэдээлээд байна.
Б.Амарсайхан өмнө нь бусадтай нийлж, хүн зодсон хэргээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ялаар шийтгүүлсэн. Шүүхийн шийдвэр хэзээ албажих талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад “Өмнөх хэргийн оролцогч нарын хувьд зодооны хэргийн шүүхийн шийдвэрээс хойш 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй. Давж заалдах эрхийнх нь хугацаа дуусаагүй байсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл анхан шатны шүүхийн шийдвэр албаждаггүй. Иймд Б.Амарсайханд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял албажаагүй байгаа” гэлээ.
Цахим сүлжээнд Сүмбээгийн тавьсан пост:
-“Хүүхдүүдээ хамгаалаарай!
Миний хүү 2026 оны 2-р сарын 14-нд “Таванбогд”-ын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн. Шударга хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг бол надтай холбогдож, мэдээлэл аваарай. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү.

