Дэлхийн сонсгол хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын ерөнхий газар, “ЭМЖЖ” ХХК-тай хамтран “ENT CARE” аяныг хэрэгжүүлнэ. Энэхүү аяны хүрээнд зорилтот 6 ерөнхий боловсролын сургууль, 3 политехник коллежийн 14-18 насны 3000 суралцагч, багш, удирдах болон бусад ажилтанд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан чих, хамар, хоолойн эрүүл мэндийн талаарх суурь мэдлэг олгох, урт хугацаанд үүсэж болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхийг зорьж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Дэлхийн сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан 14-18 насны 3000 суралцагчийг сургалтад хамруулна
