Менингитийн эрсдэл өндөр улирал эхэлж байна


Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдвар юм. Ялангуяа нярай, бага насны хүүхдэд хурдан явцтай илэрдэг байна. 2-р сараас хойш менингитийн эрсдэл өндөр улирал гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тус халдвараар өвчилсөн бага насны хүүхэд

  • 38°С-аас дээш халуурах
  • Уйламтгай, тайвшрахгүй байх
  • Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжих
  • Нойрмоглох эсвэл сулрах
  • Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
  • Толгойн зулай товойх (нярайд)
  • Гар, хөл хүйтэн болох
  • Таталт өгөх гэх мэт шинж тэмдэгтэй байдаг аж.

 Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах эрсдэлтэй. Иймд цаг алдалгүй эмнэлэгт хандаж, эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *