Бразилын зүүн өмнөд хэсгийн Минас Жерайс мужид 2-р сарын 22-ны ням гарагт аадар бороо орсны дараа үер бууж, хөрс гулгасны улмаас 25 хүн амиа алджээ. Тэдний 18 нь Жуис ди Фора хотод бүртгэгдсэн бол Уба хотод 7 хүн амиа алдсан байна. Уг гамшгийн нөлөөгөөр даваа гаргийн шөнө хэд хэдэн барилга нурсан аж. Нурангид дарагдан алга болсон хүмүүсийг аврах багийнхан хайж байна.
Тус улсын Ерөнхийлөгч Луис Инасиу гэр бүлийн гишүүнээ болон гэр орноо алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, Жуис ди Фора хотод онц байдал зарлав. Үерийн улмаас зөвхөн Жуис ди Фора хотод гэхэд 440 хүн орон гэргүй болжээ. Засгийн газар тус хотод түр хоргодох байр гаргаж, орон гэргүй болсон хүмүүсийг тийш оруулан, хүмүүст хоол хүнс, ус, хувцас олгож эхэллээ.
Эх сурвалж: BBC
