Эрчим хүчний салбарт 1051 аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшиж байна гэх статистик бий. Өнгөрсөн онд гэхэд 462 компани тусгай зөвшөөрөл хүссэнээс 453 компанид олгожээ.
Тусгай зөвшөөрлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Эрчим хүчний яамнаас одоо олгож байгаа 22 тусгай зөвшөөрлийн тоог цөөлж, 7 болгох санал өгчээ. Мөн тусгай зөвшөөрлийг яамнаас олгохгүйгээр төрийн бус байгууллагаар дамжуулан олгодог болно. Үүнийг судлан санал боловсруулах ажлын хэсэг гарсан байна. Энэ сардаа багтаан сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлэх юм байна.
Эрчим хүчний яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг ТББ-аар дамжуулан өгдөг болно
