Өмнөд Солонгост төрөлт 6.8%-иар өссөн нь сүүлийн 18 жилийн дээд үзүүлэлт болжээ


2025 онд Өмнөд Солонгост 254.457 хүүхэд төржээ. Төрөлт өмнөх оноос 6.8 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тус улсын Засгийн газрын мэдээллээр, 2025 онд нийт төрөлтийн коэффициент буюу нэг эмэгтэй амьдралынхаа туршид дунджаар төрүүлэх хүүхдийн тоо 0.80 болж нэмэгдсэн нь 2024 оны үзүүлэлт болох 0.75-аас өссөн үзүүлэлт болсон байна.

Өмнөд Солонгос бол Дэлхийд төрөлт хамгийн багатай орон юм. 2007 онд тус улсын төрөлтийн хувь буюу нэг эмэгтэй амьдралынхаа туршид дунджаар төрүүлэх хүүхдийн тоо 0.70 болж буурсан байлаа. 2023 онд энэ үзүүлэлт 0.72 байсан нь Дэлхийд хамгийн доогуурт тооцогдож байв.

Харин 2024 оноос төрөлтийн хувь бага зэрэг өсөж эхэлсэн ба 2025 онд ийнхүү хоёр дахь жилдээ дараалж өссөн эерэг үзүүлэлт гарчээ. Төрөлтийн хувь өссөнд Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого болон Millennial үеийнхэн буюу 1981-1996 онд төрсөн хүмүүс хамгийн их нөлөөлснийг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: Chosun Daily


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *