“Аюулгүй байдлаа шалгах” өдөр


Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-нд таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр.

Онцгой байдлын ерөнхий газраас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг“Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудас https://belenbai.mn/forum сайтыг ажиллуулж байна.

Ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг хангах нь иргэн таны чухал дадлуудын нэг юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх алхмыг 2-3 минут зарцуулж, аюулгүй байдлаа шалгаж үзэхийг Онцгой байдлын байгууллагаас уриаллаа.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *