Эпштэйнтэй нэр холбогдсон Билл Гэйтс компанийнхаа ажилтнуудаас уучлал гуйжээ


“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс Жеффри Эпштэйнтэй нэр холбогдсоныхоо төлөө 2-р сарын 25-ны лхагва гарагт буяны байгууллагынхаа хурлын үеэр компанийнхаа ажилтнуудаас уучлал гуйсан гэж тус байгууллага мэдэгджээ. Түүний үүсгэн байгуулсан “Гэйтс сан” буяны байгууллага “Билл Гэйтс хэд хэдэн асуултад шударгаар хариулсан” хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.

“Билл Гэйтс ажилтнуудаасаа уучлал гуйж, Эпштэйний материалд дурдсанчлан 2 орос бүсгүйтэй учир ургуулснаа хүлээн зөвшөөрсөн. Билл Гэйтс тус хурлын үеэр “Цагийг Эпштэйнтэй хамт өнгөрүүлсэн нь алдаа байсан. Эпштэйний хохирогч болсон эмэгтэйчүүдтэй огтхон ч хамт байгаагүй” хэмээн мэдэгдсэн талаар “Wall Street Journal” онцолсон байна.

АНУ-ын Хууль зүйн яам бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштэйний материалуудыг олонд дэлгэсний дараа Билл Гэйтс Эпштэйнтэй холбоотой байсан ба эхнэрээ хуурч, орос бүсгүйчүүдтэй унтаад БЗХӨ туссан нь илэрсэн аж. Билл Гэйтс энэ талаар мэдэгдэл хийхгүй явсаар өчигдөр л компанийнхаа ажилтнуудад үнэнээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйжээ.

Өдгөө 70 настай Билл Гэйтсийг ямар нэг буруу зүйл хийсэн гэх гэрч гарч ирээгүй байгаа юм.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *