БНСУ-ын 6 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаажээ


Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан талаар Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.

Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан 1 иргэн байна. Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаад байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *