Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украиныг газрын тосны нийлүүлэлт саатуулсан хэрэгт буруутгасныхаа дараа эрчим хүчний гол төвүүддээ цэрэг байрлууллаа. Виктор Орбан Оросоос Унгар болон Словак улс руу газрын тос нийлүүлдэг гол шугам болох Дружбаг нээлгүй албаар саатуулж, Унгарт ирэх Оросын газрын тосны нийлүүлэлтэд саад болж байгаад Украиныг буруутгасан байна.
Оросоос Унгар болон Словак улс руу газрын тос нийлүүлдэг тус усан онгоцны шугамыг Украины тал “Оросоос цохилт ирсний улмаас хаасан” хэмээн мэдэгдэж, 1-р сарын 27-нд хааснаас хойш одоо хүртэл нээгдээгүй байгаа аж. Орбан “Газрын тосны гол шугамыг хаасан нь цэвэр улс төрийн утга агуулгатай үйлдэл” хэмээн мэдэгдэж, Украинд арга хэмжээ авахаар болсноо мэдэгджээ.
Украин үүнд хариу мэдэгдэл хийгээгүй байна. Тус улс Оросын газрын тосны үйлдвэрүүдийг удаа дараа бөмбөгдөж байгаа билээ. Энэ долоо хоногийн эхээр гэхэд Украины тал Оросын газар нутагт оршдог Дружба шугам дахь газрын тосны үйлдвэрийг бөмбөгдсөн байна.
Украины тус халдлагын улмаас Оросын газрын тосны үйлдвэр системдээ өдөр бүр боловсруулдаг газрын тосны хэмжээг 250,000 торхоор багасгахаар болсныг “Reuters” агентлаг мэдээлжээ.
Украины тал мөн Оросын цохилтын улмаас эрчим хүчний салбартаа ихээхэн хэмжээний хохирол амсаж байгаа юм.
Украины тал Дружба шугамыг хааснаар Унгар, Словак улс Оросын газрын тосыг хүлээж авч чадахгүй байгаа аж. Иймд тус хоёр орон Украины талыг Дружба шугамыг нээх хүртэл Украин руу явуулдаг цахилгааны нийлүүлэлтээ зогсооно гэж анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
