Цахим орчинд “Насанд хүрээгүй байж болох хүүхдүүд нэгнийхээ биед халдсан” тухай бичлэг нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаад, энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн сурагчид болох 15 настай эмэгтэй Б, Ж нарыг зүс таних 21 настай, эмэгтэй А хэл амаар доромжилж, зодсоныг тогтоожээ. А-гийн нэгэн танилын цахим орчинд нийтэлсэн бичлэг дээр Б, Ж нар эможи дарсан аж. Түүнд нь А дургүйцэн, “Зохимжгүй эможи дарсан” хэмээн тэднийг зодсон байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

