Амиа хорлох гэж байсан 13 настай охиныг аварчээ


Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн нэгэн байрны 6 давхрын орон сууцны дээвэр дээрээс хүүхэд үсрэх гэж байгаа тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны 18:02 цагт иржээ. Уг дуудлагын дагуу Эрэн хайх, аврах анги 18:06 цагт уг газарт очсон байна.

13 настай охин байрны дээвэр дээр гарч, амиа хорлох гэж байсан тул албан хаагчид түүнийг ятган тайтгаруулж, аюулгүй байдлыг нь ханган буулгажээ. Ингэснээр болзошгүй аюулаас нэг иргэний амь насыг аварсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *