АНУ-д сурч байхдаа бэлгийн хүчирхийлэлд холбогдсон Э.Билгүүнд 8 жил хорих ял оноолоо


АНУ-д сурч байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдсон монгол оюутан Э.Билгүүнд шүүх 8 жил хорих ял оноолоо. Корнелл их сургуульд 100% тэтгэлгээр суралцаж байсан, Монгол Улсын иргэн Э.Билгүүн 2024 онд оюутны байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэгдэн, өнгөрсөн 11-р сард түүний мэдээлэл олон нийтэд цацагдаж байв.

Тэрбээр 2024 оны 9-р сард Корнелл их сургуулийн эмэгтэй оюутны байранд нууцаар нэвтрэн орж, согтуу эмэгтэй оюутныг хүчиндсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байлаа. Өнгөрсөн 11-р сард шүүх түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн орон байрны хулгайн гэмт хэрэгт буруутайд тооцсон юм. 

Үйлдсэн хэргийнх нь ноцтой байдлаас шалтгаалан түүнд нийт 25 жил хорих ял оноох магадлал өндөр байгаа гэж Прокурорын газар өмнө нь мэдэгдэж байв. Хүчингийн хэрэгт 5-25 жил, орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд 3.5-15 жил хорих ял төлөвлөдөг аж. Түүнчлэн ял эдэлж дууссаны дараа АНУ-ын “Бэлгийн гэмт хэрэгтнүүдийн бүртгэл”-д насан туршид нь бүртгэлтэй байлгана.

Э.Билгүүнд ял оноох шүүх хурал дөнгөж сая болж, шүүх түүнд 8 жил хорих ял оноолоо. Мөн түүнд шоронгоос суллагдсаныхаа дараа 10 жилийн турш гэмт хэрэг үйлдэхгүй байх шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: Cornell Daily Sun


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *