Аутизмын бодит нөхцөл байдлыг тодорхойлох үндэсний хэмжээний цахим судалгаа эхлүүлжээ


Монголын Аутизмын Холбоо нь Монгол Улсад анх удаа аутизмын бодит нөхцөл байдлыг тодорхойлох үндэсний хэмжээний цахим судалгаа эхлүүлжээ. Судалгааг 3-р сарын 10-ныг хүртэл явуулах юм. Энэхүү судалгааны зорилго нь аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс болон тэдний гэр бүлийн бодит туршлага, баримт, тоон мэдээллийг цуглуулахад оршиж байна. Улсынхэмжээнд аутизмтай 18 мянга орчим хүн байх магадлалтай бөгөөд бүртгэлтэй 130 орчим хүүхэд бий гэдгийг албаныхан хэлдэг.  Дэлхий нийтэд гаргасан тооцоогоор тухайн улсын нийт хүн амын 0.62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай гэж үздэг байна.

 Аутизмын хүрээний эмгэгийн талаар Монгол Улсад нотолгоонд суурилсан мэдээлэл одоогоор байхгүй. Энэ нь бодит мэдээлэлгүй аутизмын хүрээний эмгэгтэй насанд хүрэгчид ба хүүхдүүд, тэдний гэр бүлүүдийн асуудал нь бодлого, төсөв, төлөвлөлтөөс гадуур үлдэх эрсдэлтэй гэж үздэг. Иймд тус судалгаа нь чухал үүрэгтэй гэж үзэж байна. 

Судалгааг хэн бөглөж болох вэ?

• Аутизмын хүрээний эмгэгтэй хүн өөрөө, эсвэл

• Аутизмын хүрээний эмгэгтэй хүний/хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, эсвэл

• Өөрөө аутизмгүй бөгөөд аутизмтай хүүхэдгүй иргэн

 Судалгааны үр дүнд аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүлийн эрх ашгийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх бодит боломж бүрдэх юм.  Мөн судалгааны үр дүнг боловсруулж 4-р сард хэрэгжүүлэгч байгууллагуудад хүргэхээр төлөвлөжээ.

Судалгаанд оролцох линк

https://shorturl.at/RX41B


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *