Сүүлийн үед банкны аппликэйшнийг хуурамчаар дуурайлган бүтээж, иргэдийг залилан мэхлэх хэрэг нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд онлайнаар шилжүүлэг хийхийн өмнө доорх ялгааг сайтар нягталж, банкны албан ёсны аппликэйшн рүү дамжин ороогүй тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.
2025 онд цахим орчинд үйлдсэн гэмт хэргийн 83.6 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Залилуулсан иргэд 694 тэрбум төгрөгөөр хохирчээ. Үүний 50 хувийг нь эргэн төлүүлжээ. Сүүлийн 4 жилийн хугацаанд залилангийн 50 мянга гаруй гэмт хэргийг цагдаагийн байгууллага бүртгээд байна.

