БНХАУ-д ирэх долоо хоногт төрийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Үүнтэй холбогдуулан төрийн 19 дээд албан тушаалтныг огцруулжээ. Тэдний 9 нь цэргийн дээд албан тушаалтан байв. Эдгээр албан тушаалтныг огцруулсан шалтгаан тодорхойгүй байна.
Тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпин 1-р сард БНХАУ-ын цэргийн генерал Жанг Юошиаг албан тушаалаас нь чөлөөлж байв. Түүнийг яагаад албан тушаалаас нь чөлөөлсөн талаар албан ёсны мэдэгдэл байхгүй ч Жанг Юошиаг төрийн эргэлт хийхээр завдсан, Ши Жиньпиний амийг хороох гэж оролдоод бүтэлгүйтсэн гэх албан бус цуу яриа гарч байлаа.
Ийнхүү тухайн албан тушаалтнууд Хятадад олон жилийн турш үргэлжилж буй цэргийн өндөр албан тушаалтнуудын эсрэг цэвэрлэгээнд өртсөн хамгийн сүүлчийн хүмүүс болов. 2012 онд Ши Жиньпин төрийн эрхийг авснаасаа хойш авлигын эсрэг өргөн хэмжээний кампанит ажил өрнүүлсний хүрээнд 200,000 гаруй албан тушаалтныг шийтгэсэн байна.
Эх сурвалж: BBC
