Буйр нуурт живсэн 4 хүний цогцсыг 6 метрийн гүнээс гаргажээ


Дорнод аймгийн Халхгол сумын II багийн Хошуубургас гэдэг газар, Буйр нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын 6 зорчигчтой суудлын автомашин живсэн. Уг машинаас 2 хүн эсэн мэнд гарч, 4 хүн амиа алдсан юм.
Энэ тухай дуудлага 2-р сарын 24-нд тус аймгийн ОБГ-т ирсэн байна. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид өчигдөр газар дээр нь очиж, эргээс 300 метрийн зайд цооног гаргаж, дроноор тандалт хийн, байршлыг нь тодорхойлжээ. 6 метрийн гүнээс уг машиныг татан гаргалаа. Осолдсон хүмүүсийн цогцсыг машинаас гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *