Данийн Ерөнхий сайд Грийнландын хувь заяаг шийдэхийн тулд ээлжит бус сонгууль зарлажээ


Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен 3-р сарын 24-нд ээлжит бус сонгууль зарлаж, “Ирэх 4 жил бидний ирээдүйг шийдэх хамгийн чухал үе байх болно” хэмээн мэдэгдлээ. Өчигдөр болсон парламентын хурлын үеэр Метте Фредериксен “Даничууд, европчууд бид хөл дээрээ бат зогсох ёстой үе ирж байна. Бид АНУ-тай холбоотой харилцаагаа тодорхойлох ёстой. Улс орны аюулгүй байдал ирэх жилүүдэд улс төрийн хамгийн чухал асуудал байх болно” гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн хэдэн сарын турш Данийн эзэнт гүрний эзэмшдэг Грийнланд арлыг АНУ-д нэгтгэх гэж оролдож байгаа. Үүнд Дани улс хамгийн их анхаарал хандуулж байна.

Өнгөрсөн сард Трамп “ОХУ болон БНХАУ-ын болзошгүй халдлагаас сэргийлэхийн тулд Грийнланд арал газар зүйн хувьд АНУ-д зайлшгүй хэрэгтэй” хэмээн мэдэгдэж, Грийнландыг цэргийн хүчээр ч хамаагүй улсдаа нэгтгэнэ хэмээн мэдэгдэж байв. Мөн Трамп Грийнландыг Дани улсаас худалдаж авах санал ч тавьж байсан удаатай.

Харин Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Грийнландыг зарахгүй гэсэн хариуг удаа дараа өгч байлаа. Мөн Европын хэд хэдэн гишүүн орон Грийнландыг АНУ-д өгөхгүйн тулд Дани улсыг дэмжинэ гэдгээ илэрхийлж, Грийнланд арал руу цэргээ явуулсан аж.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *