Дээврийн цас, мөс хайлж дээрээс унах эрсдэлтэй тул иргэдийг болгоомжтой зорчихыг санууллаа Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан өндөр барилга, орон сууцны дээврийн цас мөс хайлж, ойр орчмын явган зорчигчийн дээрээс унах эрсдэлтэй тул сонор сэрэмжтэй зорчихыг онцгой байдлын байгууллагаас санууллаа. Иймд байгууллага, ААН, сууц өмчлөгчдийн холбоо, иргэд өөрсдийн эзэмшлийн барилга, орон сууцны дээврийн цасыг цаг тухайд нь цэвэрлэж, мөс унах аюулаас сэргийлэхийг зөвлөлөө.
Дээврийн цас, мөс хайлж дээрээс унах эрсдэлтэй тул иргэдийг болгоомжтой зорчихыг санууллаа
