Ойгоор бүрхэгдсэн талбай 8.71 хувьд хүрчээ


Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэж, ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж БОУАӨ яамнаас баталлаа.

Аливаа улс орны буюу тухайн газар нутгийн ойрхог чанарыг тогтоохдоо ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээгээр тооцож үнэлдэг бөгөөд Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 13,6 сая.га байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/128 тоот тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээ, улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө, ойн сангийн төлөв байдал, ойн тооллого, ой зохион байгуулалтын мэдээлэл, ойн дагалт баялгийн нөөц, түүний ашиглалттай холбоотой мэдээ, тайланг хэлэлцэж баталгаажуулах, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *