О.Номинчимэг: Гишүүнийг эгүүлэн татах асуудлыг нэн яаралтай хэлэлцэж болохгүй


УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж байгаа талаар ЕТГ газар өнөөдөр мэдээллээ. Үүнд ямар байр суурьтай байгааг нь УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс тодруулав.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-УИХ-ын Гишүүнийг эгүүлэн татах асуудлыг нэн яаралтай хэлэлцэж болохгүй. Төрийн тогтолцоотой холбоотой учраас няхуур авч үзэх ёстой. Хувь хүн, улс төрийн намын бодлого шийдвэрээр нэр дэвшүүлэх эсвэл жендерийн квотын асуудал гэдгийг харахгүй бол тодорхой хүмүүсийн нүүрийг нааж “Энэ болохгүй” гэх нь шийдэл биш. Тэгэхээр асуудал, учир шалтгааныг тодорхойлж, түүнд нь чиглэсэн ажил хийх ёстой.

126 гишүүнтэй анхны парламент учраас алдаа, оноо аль аль нь байх нь ойлгомжтой. Түүхэндээ бүхэлдээ 100 хувь төгс парламент байгаагүй. Нэг асуудал гарлаа гээд тогтолцоо буруу байна гэж үзэж, хийсэн шинэчлэлээ үгүйсгэх нь буруу. Ер нь аливаа шинэчлэл 2-3 удаагийн циклээр явж байж тогтворждог. Анхны парламент алдаа, оноотой. Харин юунаас болсон гэдгийг ул суурьтай гарж ирэх ёстой.

Улс төрийн нам сонгуульд бодлогоо гаргаж, ямар бодлогоор явах нь өөрийнх нь шийдэл. 2024 онд улс төрийн намуудын нэр хүнд авлига, албан тушаалаас болоод буурсан. Тийм учраас МАН-ын хувьд илүү мэргэжлийн хүмүүс оруулж, салбарынхаа нэр хүндийг сэргээх бодлого баримталсан. Бусад намыг би мэдэхгүй. Тэгэхээр нам болгон бодлогын хүрээнд асуудлаа шийдэх байх.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *