Пакистаны тал Афганистаны хотуудыг бөмбөгдөж эхэллээ


Пакистан улс хилийн маргаантай байгаа Афганистаны Кабул болон Кандахар хотыг өнөөдөр үүрээр бөмбөгдөж эхэлсэн талаар Пакистаны эрх баригчид мэдээллээ. Пакистаны эрх баригчид “Афганистаны хийсэн гэнэтийн халдлагуудад хариу болгож, хотуудыг нь бөмбөгдөж эхэлсэн” гэж мэдэгджээ.

Афганистаны Талибан хотын хэвлэлийн төлөөлөгч X платформ дээр бичсэн мэдэгдлээ “Пакистаны халдлагын эсрэг хариу арга хэмжээ авч эхэлсэн” гэж мэдэгдсэн ч удалгүй уг нийтлэлээ устгасан байна.

Өнгөрсөн 10-р сард Пакистан-Афганистаны хил дээр цэргүүд хоорондоо буудалцаж, хоёр талын олон цэрэг амиа алдсаны дараа хоёр тал гал зогсоох хэлэлцээр хийж, нөхцөл байдал түр намжсан байв. Гэвч сүүлийн өдрүүдэд тэд бие бие рүүгээ харилцан довтолж эхэллээ. Баасан гаргийн үүрээр Афганистаны Кабул хотод бөмбөгдөлтийн чимээ гарч эхэлжээ. Мөн Пакистаны хилийн ойролцоо бөмбөгдөх чимээ гарч эхэлсэн тул иргэд аюулгүй газар луу нүүж эхэлсэн байна.

Сүүлийн үеийн халдлагуудаар хоёр тал ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа юм. Хилийн маргаанаас болж үргэлж дайсагнадаг тус хоёр улсын халдлага цаашдаа илүү хурцдах шинжтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *