Нарагийн гэрт орсон хулгайчийг барьжээ


Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байрлах, УИХ-ын гишүүн Д.Нарантуяа-Нарагийн гэрт энэ оны 2 дугаар сарын 16-нд хулгайч орж, эд зүйлийг авсан юм. Уг этгээдийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж, 25 настай, эрэгтэй М үйлдсэнийг олж тогтоон, Нарагийн гэрээс хулгайлсан зарим эд зүйлсийг гэртээ хадгалж байхад нь баримт болгон хурааж авчээ.

Тухайн этгээд өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан аж. Тэрээр Нарагийн гэрээс хулгай хийхдээ тээврийн хэрэгсэл ашигласныг цагдаа тогтоосон байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *