Сар 2026 онд ганцхан удаа бүтэн хиртэнэ


Сар 2026 онд ганцхан удаа бүтэн хиртэнэ. Тэр нь 3 дугаар сарын 3-ны мягмар гарагт тохионо. Нийт 5 цаг 38 минут үргэлжлэх уг хиртэлтийн бүтэн хиртэлт хугацаа нь 58 минут 19 секунд. Дэлхийн сүүдрээр Сар дайран өнгөрөхдөө улайрч харагддаг. Агаар мандал дахь тоос, аэрозолын хэмжээнээс хамаараад өнгө нь тод хүрэнгээс бүдэг хүрэн өнгөтэй үзэгдэх юм байна.  

Номхон далайн бүсэд ажиглагдах энэ ховор үзэгдлийг Зүүн Австрали, Шинэ Зеланд, Япон, Оросын Алс Дорнод, Хойд Америкийн баруун хойд бүс, Хавай, Аляскийн оршин суугчид харах боломжтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *