Сүхбаатар аймагт элэг, ходоодны хавдар авах мэс засал хийж эхэллээ


Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг элэг, ходоодны хавдрын мэс засал хийж эхэллээ. Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч, мэргэжилтнүүд тус аймагт өнгөрсөн 7 хоногт ажиллаж Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч, сувилагч нартай хамтран, 4 хүнд элэг, ходоод тайрах мэс заслыг амжилттай хийжээ. Өвчтнүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Тэдний 2 нь энгийн, 2 нь эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг 2024 оноос хавдрын мэс заслыг аймагтаа хийх зорилго тавьж, эмч, мэргэжилтнээ ХСҮТ-д үе шаттай сургаж буй аж. Үүнд зориулан тус аймгийн ИТХ 325 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч өгсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *