Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи амиа алдсан нь тогтоогджээ


Өчигдөр буюу 2-р сарын 28-нд АНУ-ын арми Израилийн армитай хамтарч Иран руу халдсанаар бас нэгэн аймшигт дайн эхэллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи өчигдрийн АНУ болон Израилийн хийсэн томоохон довтолгооны үеэр амиа алдсан гэж өчигдөр орой мэдэгдэж байв. Тэгвэл Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи нас барсан нь өнөөдөр албан ёсоор тогтоогджээ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи амиа алдсан тул Иран улсад 40 хоногийн гашуудал зарласан байна.

Өчигдөр эхэлсэн гэнэтийн цохилтын талаар Доналд Трамп “Энэхүү цэргийн ажиллагаа нь Техраны засгийн газрыг унагах зорилготой” гэж мэдэгджээ. АНУ-ын арми Ираны өмнөд хэсэгт байрлах бага сургуульд өгсөн цохилтын улмаас олон арван сурагч амь үрэгдсэн гэж зарим эх сурвалж мэдээлсэн байна.

Өчигдөр эхэлсэн гэнэтийн цохилтын хариу болгож Ираны арми АНУ-ын цэргийн баазууд, Израиль болон Ойрхи Дорнод даяарх АНУ-ын цэргүүд байрлаж буй бусад байршил руу цохилт өгч эхэлжээ. Ираны хийсэн хариу довтолгооны улмаас нэг ч Америк цэрэг амиа алдаагүй гэж АНУ-ын арми мэдээлжээ.

Иран руу хийсэн АНУ, Израилийн цохилтын улмаас 133 иргэн амиа алдаж, 200 хүн гэмтсэн гэж Вашингтонд байрлалтай Ираны хүний эрхийн байгууллага мэдээлжээ.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *